" Эрхэмсэг амьдрахуйн нууц " эерэг орон зайд тавтай морилно уу. 

 

дотоод сэтгэлийн амар амгалан, баяр баясал,

хувь хүний хөгжил, оюун санааны гэгээрэл, ухамсрын өсөлт,

бүтээлч сэтгэлгээний урсгал зэрэгт оршино.

 

Бидний эрхэм зорилго нь:

 

эрхэмсэг, гэгээлэг, бясалгагч таныг бүтээлцэх.

 

Tаны амьдралд өнгө нэмж, солонгоруулан, гэрэлтүүлж,

 

цэцэглүүлэх чин хүслээс улбаатай.

 

Бумбын эрин, энергийн эрин, гэгээрлийн эрин эхэлсэн байна. 
Энэ эринд таны энерги гараг эрхэсийн энергийн өөрчлөлтийн шууд нөлөөллөөр хөдөлгөөнд орно.
Магадгүй амьдралын тань хэв маяг тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байгааг та аль хэдийнээ мэдэрч эхэлсэн ч байж болох юм.
Гэхдээ мэдээж хэрэг хүн бүрийн энерги мэдрэх чадвар өөр.
Яг л энэ цагт таны итгэлт түнш, дотны найз, сайн сайхан энергиэр цэнэглэгдэх аюулгүй орон зай тань байх чин хүсэл, эрмэлзлэлээр БИД таны төлөө энэхүү гайхалтай орчинг үүсгэж байна. 
Tа өөрийгөө амьд гэдгийг мэдэрч, амьдралаа цэцэглүүлэн бүтээж чадаж байна уу?
 
Хүн амьд байна гэдэг нь асар том энергийн урсгалыг өөртөө агуулж байна гэсэн үг юм. Хүний энерги байнга л эерэг, сөрөг болж хувьсан өөрчлөгдөж байдаг. Ингэхдээ таниас өөрөөс тань болон ахуйн, нийгмийн тэр ч бүү хэл гараг эрхэсийн нөлөөллөөс хамаарч өөрчлөгддөг ажээ. Таны дотоод нууцад өөрийн энергиэ өөрчлөх, цэвэрлэх асар их хүч оршдог. Та өөрийн энергийг бүрэн мэдрэх түүнчлэн бие, сэтгэлийн хэмнэлээ засах бүрэн боломжтой.
 
Таныг дотоод нууцаа нээхэд тань БИД туслана. 
 
Өнөө маргаашийн ажил, амьдралдаа тэсч үлдэхийн төлөө биш, өөрийгөө амьд гэдгээ мэдэрч, амьдралаа цэцэглүүлэн бүтээх
Эрхэмсэг Амьдрахуйн Нууцад бид таныг хөтлөе.
Tаны элбэг дэлбэг, амжилттай амьдралын хэмжүүр юу вэ?
 
бясалгалын тусламжтайгаар өөрийн дотоод ертөнц рүү аялах, элэг бүтэн гэр бүл, эрүүл бие, эерэг орчин,
өөртөө болон бусдад эерэг энерги хүртээх, итгэл найдвар түгээх нь элбэг дэлбэг, амжилттай амьдралын хэмжүүр болжээ.
Бясалгал танд юу өгч чадах вэ?

 

Бясалгал нь өөрийн зүрх, бусад эрхтэн тэр бүү хэл өөрийн эд эсүүдтэйгээ ярилцаж, тайвшрахад тусалдаг тул шөнийн цагаар тайван унтаж, өдрийн цагаар өндөр эрч хүчтэй, бүтээлч, үр бүтээлтэй ажиллах болно.
 
Бясалгал бидний дотоод луужин, гуйвашгүй ерөнхий шугам бөгөөд таныг үргэлж гэр рүү тань зөв замаар буцаан хариулах хамгийн сайн найз юм.
 
Бясалгал нь бидний сэтгэлийг зовлонгоос ангижруулaх, бэрхшээлийг даван туулaх арга техник бүхий бидний дотоод нөөц бололцоо маань болж өгдөг. Ингээд ч зогсохгүй бясалгал биднийг дотоод зөрчлөө ойлгож, жинхэнэ дуу хоолойгоо сонсож, дотоод зөн совингийн удирдамжийг дагахад тусална.
 
Бясалгал нь ухамсаргүй оюун ухаанаа нээж, хязгаарлагдмал итгэл үнэмшлээ тайлж хязгааргүй ухамсарт хүрэхэд тусална.
Бясалгал бидний дотоод өсөлтийг хурдасгаж, бүхий л боломж бололцоогоо нээхэд маань тусалж чадна.
Тэгвэл үүнийг БИД таньтай хамт бүтээлцэж чадна.

Сайн байна уу. Намайг Үүрээ гэдэг.

Би 15 жилийн туршид сурч мэдсэн мэдлэг, олж авсан туршлагадаа үндэслэн хичээлээ явуулдаг.

"Дотоод Өсөлтийн Алхими" төвийг үндэслэгч, Олон улсын бясалгалын дасгалжуулагч. Би одоогоор хоёр хүүхэд, нөхөр, гэр бүлийнхээ хамт Канад улсад болон Хавайд ээлжлэн амьдардаг.

Бясалгалын дасгалжуулалт танд хэрхэн тусалж чадах вэ?
Бясалгалын дасгалжуулалт нь  гүн гүнзгий бөгөөд асуудлыг хайраар шийдвэрлэхэд тусална.
Эхлээд бид зөөлөн удирдамжын дагуу бясалгалаа эхэлж, таны ухамсаргүй оюун ухаанд гүн гүнзгий нэвтэрнэ.
Цаашлаад хязгаарлагдмал итгэл үнэмшил, хүсээгүй зан байдал, энергийн блокуудыг олж илрүүлснээр бид уг асуудлын үндсэн шалтгааныг илрүүлж чадна.
Дасгалжуулагчийн хүчирхэг асуултуудын тусламжтайгаар тэдгээр асуудлуудын юу болохыг жинхэнэ утгаар нь нэг нэгээр нь ухааран ойлгож,  дотоод зөн билгийн ухаанаас тодорхой хариулт, ойлголтыг ТА өөрөө ойлгож авах юм.
Эцэст нь цаашид ямар алхамуудыг хийвэл ТА амжилтанд хүрэх, хөгжих, урагшлах вэ гэдгийг хамтдаа тодорхойлон, ирээдүйд ТАНЫ шийдвэртэйгээр хийх алхамуудын төлөвлөгөөг гаргана.
Хамгийн чухал нь ТА ирээдүйд эдгээр алхамуудынхаа төлөө хариуцлага хүлээнэ гэдгээ санаарай. 
Тэгвэл үүнийг БИД таньтай хамт бүтээлцэж чадна.

Дотоод ертөнц рүүгээ аялаж, 

агуу мэдрэмж авахыг хүсч байна уу? 

Та өөрийгөө байнгын эерэг энергитэй байлгаж,

эрч хүчээр дүүрэн, сэтгэл хөнгөн, бие эрүүл,

гэр бүлдээ баяр хөөр, инээд баясал бэлэглэсэн,

бусдад эерэг энерги түгээсэн,

бүх биеэр тань гэрэл цацарсан байхыг хүсч байна уу? 

 
ЭРХЭМСЭГ АМЬДРАХУЙН НУУЦ - д нэгдэх

60-min Masterclass

Free

Худалдан авах

6 Meditation E-Course

$600

 

  •  6 монгол бясалгалын сургалт видео хичээлүүд

  • дижитал онлайн сургуулийн програм
  • бясалгалын курсийг мобайл програмаар дамжуулан авах боломжтой
Худалдан авах

6-weeks Meditation coaching mastermind

$888

 

  •  6 монгол бясалгалын сургалт видео хичээлүүд
  • дижитал онлайн сургуулийн програм
  •  бясалгалын курсийг мобайл програмаар дамжуулан авах боломжтой
  • 6 долоо хоногийн бясалгалын дасгалжуулагчийн бүлгийн сургалт
Худалдан авах
Төгсөгчидийн сэтгэгдэлийг энд дарж үзнэ үү.
 

Бясалгалаар дотоод сэтгэлээ гэрэлтүүлэхүй

 


Дотоод ертөнц рүүгээ аялана гэдэг нь зарим хүнд

их шинэ сонсогдож болох юм.

Таныг удирдан залах бясалгалын тусламжтайгаар

та түүнд амархан бөгөөд хурдан хүрэх боломжтой.  

Та бидэнтэй нэгдэхэд бэлэн үү?

Амьдралд ганц удаа тохиох боломжийг алдахгүйн тулд яг одоо эхлэнэ үү. 

Бид спам илгээхгүй. Та хүссэн үедээ бүртгэлээ цуцлах боломжтой.