Эрхэмсэг амьдрахуйн нууц
Бидний эрхэм зорилго нь эрхэмсэг, гэгээлэг, бясалгагч таныг бүтээлцэх.
Tаны амьдралд өнгө нэмж, солонгоруулан, гэрэлтүүлж,
цэцэглүүлэх чин хүслээс улбаатай.
Бид хөтөлбөрүүдээрээ дамжуулан:
Дотоод хүүхэдтэйгээ уулзах, түүнийг аргадах, эмчлэх, дотоод уран бүтээлчийг сэргээх, амьдралын зорилгоо нээхэд тань,
Таны сэтгэлийг амьдралын зовлонгоос ангижруулaх, бэрхшээлийг даван туулaх дотоод нөөц, боломжоо нээхэд тань,
Амьдрах урлаг, бясалгалын аргуудыг сурахад тань, Таныг aвъяасаа нээж, онгодоо хөглөж, үг холбож өөрийгөө илэрхийлж сурах тэрхүү товчыг оновчтой дарахад тань
ТУСЛАХ БОЛНО.
Иймд зүрхнээс зүрхэнд хүрэх замаар таныг дэмжих цоо шинэ гишүүнчлэлийн бүлэгт бид
таныг урьж байна.

Tаны өсөлтийг дэмжих эерэг орон зайд тавтай морилно уу. Бид тантай үргэлж холбоотой байж, үйл ажиллагааныхаа мэдээ, амьдралын талаархи ашигтай зөвлөмжүүдийг хуваалцахдаа баяртай байх болно.
Сайн байна уу. Намайг Үүрээ гэдэг.
Би 13 жилийн туршид сурч мэдсэн мэдлэг, олж авсан туршлагадаа үндэслэн хичээлээ явуулдаг. Олон улсын бясалгалын дасгалжуулагч.
"Дотоод Өсөлтийн Алхими" төвийг үндэслэгч, дэлхийн хүний ухамсартай хөтөч, энерги анагаагч, сэтгэлийн хэмнэл засагч.
АНУ-ын "Sura Flow" хэмээх "Шилдэг бясалгалын багш", "Мэргэшсэн бясалгалын дасгалжуулагч" бэлтгэх институтийн сургалтыг амжилттай дүүргэн, олон төрлийн бясалгал, энерги засах аргыг заах эрхтэй.
Олон мэргэжил, карьерийг олон улс хэрэгжүүлж, ажил хөдөлмөрийн гараагаа амьдралаа эхлүүлж байсан туршлагатай.
"Meditation Diva" подкастын хөтлөгч, TEDx илтгэгч, хоёр ч Магистрийн (MBA, MPA) зэрэгтэй; "Ignite Your Parenting" номын шилдэг борлуулалттай номын олон улсын хамтын зохиогч.
Би одоогоор хоёр хүүхэд, нөхөр, гэр бүлийнхээ хамт Канад улсад болон Хавайд ээлжлэн амьдардаг.
Мастер манифестер, орчин үеийн алхимич "Хэн ч бай тэгш, тэнцвэртэй, бүтээлч, дива амьдралыг бүтээн бий болгож чадна" гэдэгт итгэдэг.
Uri дасгалжуулагчийн талаар дэлгэрэнгүй2021 он бол бумбын эрин, энергийн эрин, гэгээрлийн эрин эхэлсэн, хүний амьдралд ховорхон тохиолдох ховор жил юм. Энэ эринд таны энерги гараг эрхэсийн энергийн өөрчлөлтийн шууд нөлөөллөөр хөдөлгөөнд орно. Магадгүй амьдралын тань хэв маяг тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байгааг та аль хэдийнээ мэдэрч эхэлсэн ч байж болох юм. Гэхдээ мэдээж хэрэг хүн бүрийн энерги мэдрэх чадвар өөр. Яг л энэ цагт таны итгэлт түнш, дотны найз, сайн сайхан энергиэр цэнэглэгдэх аюулгүй орон зай тань байх чин хүсэл, эрмэлзлэлээр БИД таны төлөө энэхүү гайхалтай орчинг үүсгэж байна. Энэ цагт эрхэмсэг амьдрахуйн нууц нь дотоод сэтгэлийн амар амгалан, баяр баясал, хувь хүний хөгжил, оюун санааны гэгээрэл, ухамсрын өсөлт, бүтээлч сэтгэлгээний урсгал зэрэгт оршино.

Tа өөрийгөө амьд гэдгийг мэдэрч, амьдралаа цэцэглүүлэн бүтээж чадаж байна уу?
Хүн амьд байна гэдэг нь асар том энергийн урсгалыг өөртөө агуулж байна гэсэн үг юм. Хүний энерги байнга л эерэг, сөрөг болж хувьсан өөрчлөгдөж байдаг. Ингэхдээ таниас өөрөөс тань болон ахуйн, нийгмийн тэр ч бүү хэл гараг эрхэсийн нөлөөллөөс хамаарч өөрчлөгддөг ажээ. Таны дотоод нууцад өөрийн энергиэ өөрчлөх, цэвэрлэх асар их хүч оршдог. Та өөрийн энергийг бүрэн мэдрэх түүнчлэн бие, сэтгэлийн хэмнэлээ засах бүрэн боломжтой.
Таныг дотоод нууцаа нээхэд тань БИД туслана.
Inner Growth Alchemy буюу "Дотоод Өсөлтийн Алхими" төвд бид таныг соён гэгээрүүлж, хүчирхэгжүүлнэ. Өнөө маргаашийн ажил, амьдралдаа тэсч үлдэхийн төлөө биш, өөрийгөө амьд гэдгээ мэдэрч, амьдралаа цэцэглүүлэн бүтээх Эрхэмсэг Амьдрахуйн Нууцад бид таныг хөтлөе.
Tаны элбэг дэлбэг, амжилттай амьдралын хэмжүүр юу вэ?
Covid-19 болон дэлхий дахинаа хөл хорио нүүрлээд буй энэ цаг үед бясалгалын тусламжтайгаар өөрийн дотоод ертөнц рүү аялахаас өөр явах, хүрэх газар үгүй болжээ. Энэ үед элэг бүтэн гэр бүл, эрүүл бие, эерэг орчин, өөртөө болон бусдад эерэг энерги хүртээх, итгэл найдвар түгээх нь элбэг дэлбэг, амжилттай амьдралын хэмжүүр болж байна.

Бясалгал танд юу өгч чадах вэ?
Бясалгал нь өөрийн зүрх, бусад эрхтэн тэр бүү хэл өөрийн эд эсүүдтэйгээ ярилцаж, тайвшрахад тусалдаг тул шөнийн цагаар тайван унтаж, өдрийн цагаар өндөр эрч хүчтэй, бүтээлч, үр бүтээлтэй ажиллах болно.
Бясалгал бидний дотоод луужин, гуйвашгүй ерөнхий шугам бөгөөд таныг үргэлж гэр рүү тань зөв замаар буцаан хариулах хамгийн сайн найз юм.
Бясалгал нь бидний сэтгэлийг зовлонгоос ангижруулaх, бэрхшээлийг даван туулaх арга техник бүхий бидний дотоод нөөц бололцоо маань болж өгдөг. Ингээд ч зогсохгүй бясалгал биднийг дотоод зөрчлөө ойлгож, жинхэнэ дуу хоолойгоо сонсож, дотоод зөн совингийн удирдамжийг дагахад тусална.
Бясалгал нь ухамсаргүй оюун ухаанаа нээж, хязгаарлагдмал итгэл үнэмшлээ тайлж хязгааргүй ухамсарт хүрэхэд тусална.
Бясалгал бидний дотоод өсөлтийг хурдасгаж, бүхий л боломж бололцоогоо нээхэд маань тусалж чадна.
Тэгвэл үүнийг БИД таньтай хамт бүтээлцэж чадна.Бясалгалын дасгалжуулалт танд хэрхэн тусалж чадах вэ?
Бясалгалын дасгалжуулалт нь гүн гүнзгий бөгөөд асуудлыг хайраар шийдвэрлэхэд тусална.
Эхлээд бид зөөлөн удирдамжын дагуу бясалгалаа эхэлж, таны ухамсаргүй оюун ухаанд гүн гүнзгий нэвтэрнэ.
Цаашлаад хязгаарлагдмал итгэл үнэмшил, хүсээгүй зан байдал, энергийн блокуудыг олж илрүүлснээр бид уг асуудлын үндсэн шалтгааныг илрүүлж чадна.
Дасгалжуулагчийн хүчирхэг асуултуудын тусламжтайгаар тэдгээр асуудлуудын юу болохыг жинхэнэ утгаар нь нэг нэгээр нь ухааран ойлгож, дотоод зөн билгийн ухаанаас тодорхой хариулт, ойлголтыг ТА өөрөө ойлгож авах юм.
Эцэст нь цаашид ямар алхамуудыг хийвэл ТА амжилтанд хүрэх, хөгжих, урагшлах вэ гэдгийг хамтдаа тодорхойлон, ирээдүйд ТАНЫ шийдвэртэйгээр хийх алхамуудын төлөвлөгөөг гаргана.
Хамгийн чухал нь ТА ирээдүйд эдгээр алхамуудынхаа төлөө хариуцлага хүлээнэ гэдгээ санаарай.
Тэгвэл үүнийг БИД таньтай хамт бүтээлцэж чадна.Дотоод ертөнц рүүгээ аялаж,
агуу мэдрэмж авахыг хүсч байна уу?
Та өөрийгөө байнгын эерэг энергитэй байлгаж, эрч хүчээр дүүрэн, сэтгэл хөнгөн, бие эрүүл, гэр бүлдээ баяр хөөр, инээд баясал бэлэглэсэн, бусдад эерэг энерги түгээсэн, бүх биеэр тань гэрэл цацарсан байхыг хүсч байна уу?
Тэгвэл үүнийг БИД таньтай хамт бүтээлцэж чадна.Эрхэмсэг оршихуйн нууц
таньд туслана
Манай гишүүнчлэлийн группт эрхэмсэг ТА нэгдсэнээр сар бүр сонирхолтой, хэрэгтэй, чанартай мэдлэг, туршлагыг нэг дор хүртэж, эерэг, гэгээлэг, аюулгүй, цоглог орон зайд хамтдаа хөгжин дэвжих болно.
- Бизнес эрхлэгч, хүчирхэг ээжүүдтэй хийсэн подкаст ярилцлага, cондгой саруудад
- Сар бүрийн семинар, дасгал ажлууд, тэгш тоотой саруудад
- Уриалан дуудах аян,
- Сар бүрийн бясалгалын тойрог,
- Сар бүрийн залбиралын бясалгал,
- Сар бүрийн энергийн эмчилгээ,
- Сарын эцэст сугалаагаар 1 хүнд Энергийн эмчилгээ хийгдэнэ (400$-ийн үнэлгээтэй),
- 30 хоногийн үнэгүй туршилт
- Анхны бүртгэлийн хураамж 5 доллар
Гүнзгийрүүлсэн сургалт
Бидний аялал цаашаа "Анхан шатны бясалгалын сургалт" болж үргэлжилнэ. 2021 оны 03 сарын 08-ний өдрөөс эхлэх 6 долоо хоногийн буюу 42 хоногийн "ДОТООД ЕРТӨНЦӨӨ НЭЭХ" аялалдаа та бүхнийгээ урьж байна.
Сургалтын талаар дэлгэрэнгүй
Бясалгалаар дотоод сэтгэлээ гэрэлтүүлэхүй
Байгаль дэлхий биднээс тайвширах, удаашрах, тэвчээртэй байх,
дотоод ертөнц рүүгээ өнгийх, их ярихаас илүүтэйгээр их сонсох,
бясалган тунгаахыг шаардаж байна.
Дотоод ертөнц рүүгээ аялана гэдэг нь зарим хүнд
их шинэ сонсогдож болох юм.
Таныг удирдан залах бясалгалын тусламжтайгаар
та түүнд амархан бөгөөд хурдан хүрэх боломжтой.
Та бидэнтэй нэгдэхэд бэлэн үү?
Амьдралд ганц удаа тохиох боломжийг алдахгүйн тулд яг одоо эхлэнэ үү.
Бид спам илгээхгүй. Та хүссэн үедээ бүртгэлээ цуцлах боломжтой.
5 өдрийн сорилтын - Хамгийн их хайр авсан ялагчийн гайхалтай
бясалгалын
аяллын түүх..
Бясалгалын ангид элсээрэй
5 өдрийн сорилтын - Хамгийн их хайр өгсөн ялагчийн гайхалтай бясалгалын аяллын түүх..
Бясалгалын дива клубт элсээрэй